Темпрамент

Темперамент. Темперамент нь хувь хүний сэтгэцийн үйл ажиллагааны эрч хүч, хөдөлгөөн хувирлыг илэрхийлсэн төрөлхийн шинж чанарын тухай ойлголт юм. Темпераментээс хүний сэтгэцийн үйл ажиллагаанд доорх байдал ажиглагдана.

Дээд мэдрэлийн үйлийн хэв шинж нь темпераментын физиологи үндэс мөн. Дээд мэдрэлийн үйл ажиллагааны үндсэн шинжийн талаарх И.П. Павловын онол. Павловын онолын цаашдын хөгжил. Темпераментын хэв шинжүүд.Хууль сахиулах үйл ажиллагаанд темпераментын онцлогийг харгалзан үзэх нь. Мэдрэлийн тогтолцооны онцлог шинж, темперамент нь хүний хүчин зүйлийн бүрэлдэхүүн хэсэг болох нь. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд темпераментын нөлөө. Процессын явцад хуульчид харилцагчийн темпераментыг судлах, харгалзан үзэх нь.

Зан төлөв түүний онцлог шинж. Тодорхой бие хүний зан төлөвийн илрэл. Зан төлөв бүрэлдэн тогтоход нөлөөлөх хүчин зүйлүүд. Зан төлөвийн чухалчилагдах байдал. Бие хүний тусгай зан төлөв, сэтгэл зүйн онцлог шинжүүд. Хүний зан төлөв ба хүсэл зориг.

Ертөнцийг үзэх үзэл, үзэл бодол, итгэл үнэмшил, зан үйлийн механизмд зан төлөвийн үзүүлэх нөлөө.-      Сэтгэцийн процесс болох хүртэхүй, оюун дүгнэлт, анхаарал, хэл яриа гэх мэт танин мэдэхүйн үйл ажиллагааны явагдах хурд ба тогтвор

-           Сэтгэлийн байдлын жигд болон тогтвортой байдал

-           Сэтгэлийн мэдрэмж болон зоригийн эрчимтэй байдал ба хүч нь ямар байгаа зэргээр харагдана.

Темпрамент нь хувь хүний ерөнхий зан төрх байдалд нөлөөлөх боловч тухайн хүний авьяас билгийг тодорхойлохгүй бөгөөд харин тухайн хүний хийх ажилд  их тохиромжтой, эсвэл тохиромжоор сайн биш темпрамент байж болно. Жишээ нь уран барималч, зураач, хөгжимчин зэрэг нь меланхолик темпрамент илүү тохиромжтой байхад жүжигчин, тамирчин гэх гэтийн мэргэжилүүдэд энэ темпрамент  тохирохгүй.

      Темпраментийн физиологи үндэс Эртний грекийн эмч Гиппократ темпраментийг хүний анатоми физиологийн болон сэтгэл зүйн хувийн байгалийн онцлог гэж үзсэн ба хүний биенд 4 төрлийн шингэн байх ба эдгээрийн их бага байхаас шалтгаалан темпраментийг тодорхойлно гэсэн онол гаргасан боловч түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй байна. Тэрээр цус их байвал сангвиник гэдэг сэргэлэн эрэмгий хэв шинжийн хүн, салс нь их байвал флегматик буюу тайван дөлгөөн, шар цөс ихтэй бол тогтворгүй шаралхуу, цочмог ууртай, хэрэв хар цөс ихтэй бол меланхолик буюу бүрэг номой, буурьтай дүнсгэр хэв шинжийн хүн байна гэж үзэж байсан бөгөөд одоо ч түүний нэрлэсэн нэрээр темпраментийн 4 хэв шинийг нэрлэсээр байна.

      Оросын эрдэмтэн И.П.Павлов темпраментийн үндсийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарласан бөгөөд их тархины гадар дээр явагддаг хөөрөл сааталын процесс нь гурван үндсэн шинж чанарыг агуулж байдгийг туршилтаар нотолжээ.

-           Хөөрөл саатал хоёрын хүч. Энэ нь мэдрэлийн эсийн ажиллах чадвар, тэсвэртэй чанараас шалтгаална.

-           Хөөрөл саатал хоёрын харьцаа буюу баланс. Өөрөөр хэлбэл энэ хоёрын аль нь давуу аль дутуу байгааг харуулсан чанар.

-           Энэ хоёр процессийн хөдөлгөөн буюу нэг нь нөгөөгөө халж солих үзэгдэлийн хурд

Дээрх гурван үндсэн шинж чанараас дөрвөн темпраментийг тогтоосон бөгөөд эдгээр чанарууд хүн амьтаны аль алинд нь байна гэж тодорхойлжээ.

1.         Хөөрөл саатлын хүч нь хурдтай эрч хүчтэй, харьцангуй биш буюу хөөрөл нь саатлаасаа давуу шинж нь холерик темпаментийн физиологи үндэс болно.

2.         Хөөрөл саатлын процесс нь  хүчтэй, харьцаа нь тэнцвэртэй, хөөрөл сааталын процессийн бие биеэ халах хөдөлгөөн нь тогтвортой бөгөөд хурдтай хэв шинж нь сангвиник темпраментийн физиологи үндэс.

3.         Хөөрөл саатлын процесс нь  хүчтэй, харьцаа нь тэнцвэртэй, хөөрөл сааталын процессийн бие биеэ халах хурд нь удаан хэв шинж нь флегматик темпраментийн физиологи үндэс болно.

4.         Сул хэв шинж буюу меланхолик темпрамент

Мэдрэлийн тогтолцооны эдгээр хэв шижүүд нь ихэвчлэн холимог байдлаар байх боловч аль нэг нь давамгайлах байдалтайгаар илэрнэ.

      Темпрамент бүрийн онцлог

Холерик нь цочмог, шаралхуу, ааштай хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай, дүрсхийн уурлах нь цөөнгүй, тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг шинж чанаруудаар илэрнэ. Хөөрлийн процесс нь давуу учир мэдрэл сэтгэлийн талаар ядрах нь бага, ажлын эрч хүч сайтай, хөнгөн гавшгай, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай байна. Холерик темпраменттэй хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж гөжих, муухай аашлах, бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор удирдлагаа хангах ба бие даасан байдалд нь саад учруулвал  амархан уурлах ба ууртай омогтойгоор хариултыг нь өгнө. Юманд шүүмжлэлтэй хандах нь их, биеэ барих чадвар дутмаг, бухимдан тэвдэх үедээ түрэмгий зан ихээр гаргах ба ажил хэрэгт ухамсартай тэвчээртэйгээр хандах чанарыг тэр хүнд төлөвшүүлэхэд асар хүндрэлтэй. Ганцаардмал явцуу байдалд дургуй ба бусадтай нөхөрлөсөн үед өөрийн санаа бодлоо тулган хүлээлгэх, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх, дутагдалтай байдалдаа хайхрамжгүй ханддаг биш боловч түүнийгээ эд бах болгон ярьж гайхуулах нь олонтаа тохиолдоно. Өөрийгөө зөвтгөх алдаа дутагдлаа нуудаггүй бөгөөд зориг зүрх шаардсан зүйлээс айж шантрахгүй, хүнтэй амархан танилцаж нөхөрлөх боловч үерхэлээ үргэлжлүүлэх чадвар дутмаг, бусдын дургүйг хүртэл юм асууж шалдаг ба өөрөөсөө илүү гарсан хүнд дуртай биш гэх мэт хэв шинжүүд илэрнэ.

Сангвиник нь гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхитэй, хэнэггүй занд дургуй хэв шинжийн хүмүүс багтана. Мэдрэлийн системийн процесс нь хүч ихтэй бөгөөд хөөрөл саатал нь тэнцүүвтэр явагддаг учраас хөшүүн удаан биш, анхаарал нь төвлөрч хувиарлахдаа сайн, ажил төрөлд тэгш оролцох ба  нэг янзын үйлдлийг удаан хугацаагаар хийх үед анхаарлаа амархан сарниулах боловч буцаагаад төвлөрүүлэх нь хурдан байна. Сангвиник темпраменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох санаа сэтгэлийн харьцааг амархан тогтоодог ба хамт олон дотор хэнээс ч түрүүн дасна. Гавшгай уриалгахан, бусдын хэлсэн ярисныг дагахдаа амархан, нилээд дуураймтгай ба итгэмтгий, бусадтай зөрөхгүйг байнга хичээх ба өөрийн бодлыг батлахын тулд ч хэнтэй ч зөрөлдөхгүйгээр хийж дөнгөнө. Бачимдан бухимдах нь ховор, зөрчил мөргөлдөөнд оролцох боловч больж няцах нь түргэн, өөрийгөө магтаж гахуулах нь түүнд жирийн хэрэг мэт сэтгэгдэл төрүүлэх боловч дутагдалаа нуулгүй ил тод ярьж шүүмжлэлийг дуртайяа хүлээж авч чадна. Нөхөрлөлд хариуцлагатай хандах ба хавь ойр орчныхоо хүмүүсийг шуугиулах алиа хөгжилтэй байдалд оруулах нь цөөнгүй.

Флегматик нь хүчтэй хэв шинжтэй боловч хөөрөл саатлын хөдөлгөөн удаан буюу хөшүүн юм. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул буюу бүдэг харин ажлах чанар сайн, аливаа асуудалд буурь суурьтай хандах ба анхаарал нь нэлээд бат бөх тогтвортой, хувиарлалт багатай, анхаарал нь эрч хүч шаардахгүйгээр өөрөө бөөгнөрдөг учраас ядрал багатай, ажил үйлд баримжаа авч зохицохдоо тайван удаан бүхэл өдрийн турш нь анхаарлын хуралдалт тогтвортой байж чаддаг гэх мэт хэв шинжээр илэрнэ. Флематик темпраментийн хүмүүс физиологийн талаас өсөлт бойжилт нь бусдаас хожуу дуусах хандлагатай, өөрийгөө зөвтгөж бодлоо ч хөшүүн гөжүүд зан гаргахгүй, бухимдан уурлах нь бусдаас бага сахилга батыг маш сайн сахина, бусдын үг ятгалгыг дуурайх боловч хүсэл эрмэлзлэлээ ухаан бодлоороо удирдан залж чаддаг, биеэ тоох нь тун ховор, бие магтаж, гайхуулах бардамнах байдал хэрхэвч гаргахгүй, ажил хэрэгт хариуцлагатай хандана. Тэсгэл зоригоор сул гадаад зөрчил мөргөлдөөнд оролцох дургүй, аргагүй оролцсон  бол биеэ хамгаалах үйлдлээс өөр үйлдэл хийхгүй ба ганц нэгээрээ байх явцуу занд дасахдаа тун амархан. Хүмүүстэй танилцахдаа амархан биш харин нэг танилцвал түүнийгээ удаан үргэлжлүүлдэг ба аливаа алиа марзан авирт туйлаас дургүй байна.

Меланхолик нь буурьтай дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой байдал гаргана. Хянуур боловч зөөлөн уриалгахан эмзэг сэтгэлтэй, бага ч гэсэн бүтэлгүй явдалд дургуйцэн сэтгэл зовох нь их харин орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл бага, сайн мууг мэдрэн ойлгохдоо маш сайн үнэлэн дүгнэлт өгөхдөө ч гаргуун байна. Анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан зохицохдоо хангалтгүй, хажуудаа болж байгаа зүйлийг ч анхааран мэдэхгүйгээр өнгөрөх ба намуун тайван ажилд анхаарал нь эрчимтэй төвлөрдөг ба тэр нь шилжин сарних маш удаан явагдана. Сэтгэл нь хөдөлсөн үед маш олон юмыг бодох ба амархан хямарч сэтгэлээр унах явдал байнга ажиглагдана. Меланхолик темпраментай хүмүүс ихэвчлэн бие даасан шинж чанараа илэрхийлэх боловч түүнийгээ хамгаалан тэмцэх чадвар муутай бусдын аясыг дагах, тэдэнэд шууд захирагдан талд орох нь ховор, өөртөө хэт итгэсэн биеэ тоосон хандлагатай, бие сэтгэл нь ядрахдаа бусад хүмүүсээс илүү  дутагдлыг нь хэлбэл өөрийгөө үнэлэх дүгнэх хэмжээг бууруулан сөрөг зангаар хариулах ба хурц зөрчил мөргөлдөөнтэй тулгарвал тэмцэлдэх чадвар муу, тийм зөрчлөөс байнга зайлсхийж явна. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг ажлын чанар нь ч сайн. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу, гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай, сайшаах буруушаах үед амархан хүлээн авч зөв ойлгодог. Сэтгэлээр унах нь асар их.

      Дээр дурдсан дөрвөн үндсэн темпрамент нь амьдрал ахуй хүмүүжлийн нөлөөллөөс шалтгаалан хувирч өөрчлөгдөх байдал ажиглагдах ба тухайн хүний темпраментийн онцлогт тохируулан ажил хөдөлмрийг нь зохицуулах, сургалт хүмүүжлийн ажлыг тохируулан зохион байгуулах  ажлыг удирдан чиглүүлэх нь чухал юм.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Tse (зочин)

Ene medeellee buren oruulj bolohgui yu tal haragdaad bna

munkhzaya (зочин)

tse- d
hey nzaa idevhijuulj bgaad copydoj avchad tgd Word-ruu paste hiivel buten unshij bolj bn lee....

lover (зочин)

hey. bie daaltand hereg bolj baina bolomjtoi bol yamar materialaas awsanaa heleech. copy.dtson shuu thanks honey

Зочин

haha

жемчук (зочин)

diy daaltandaa huulchlaa bayarlalaa kkkk mair heregti bsiima

Tse (зочин)

Bayarlaa, bi tegvel eniig chin huulaad blog deeree tawilaa tnx babe

зочин (зочин)

баэярлалаа

сувд (зочин)

ydargaatai zarim ug n haragdahgui bna sh de

suwd (зочин)

ydargaatai zarim ug n haragdahgui bna sh de

d (зочин)

zail

uka (зочин)

jahan nurshuu l ym gehdee heregtei ymbnaaaaa

цацааа (зочин)

Флегматик уу Меланхолик уу гэдгийг яаж ямар асуултаар мэдэх вэ?

TandU

Би ч аргагүй л холерик нь юм байна дөө.Уг нь багадаа хувийн хэргэн дээр меланхолик гэцэн байсан л юмсан =P

sSs (зочин)

tsochroogchid uzuuleh hariu uildliin talaar bicheegui ymuu ter ni bas ih heregtei shd

uka (зочин)

bayrlalaa heregtei medeelel bn

тм (зочин)

Зүгээр юм бна

oogii (зочин)

eniig sanjjawiin setgel sudlal nomnoos awsan bna. setgegdel bichij bga humus echeesei. iim ch yum medehgvi bj bie daalt hiij baidag.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)